Сайн байна уу эрхэм #эцэг та #ээж та

Сайн сайхныг санаж бичсэн шүлгийг минь болгоож хайрлаач❣️

Өөрийн чинь #хүүтэй адил

Өөдсийн чинээ #охинтой эх хүн би?

Өврөөсөө салгахгүй бүүвэйлсэн өөр шиг тань ээж хүн би?

Муу муухайг хүсэлгүй манцуйтай байхаас нь #ерөөдөг шиг тань ❣️

Муйхар сэтгэл тээлгүй мөлхөө байхаас нь би #нандигнаж ирлээ охин үрээ?

Хар буруу үзүүлэхгүй гэж #халгаж #хамгаалж ирсэн шиг тань❣️

Хонгорхон бүсгүй үрээ харцан дундаа би #хайрлаж ирлээ ?

Өдрөөс өдөрт өсч том болох хүүдээ?

Өөрөөсөө #хүчин_мөхөс охин хүүхдийг

#Өрөвдөж_өмөрч байхыг өнөөдөр та хэлж хайрла ?‍♀️

Өнгөрч яваа бүсгүй хүүхдийн өмссөн банзалыг #сөхөхгүй байхыг өдөр алдалгүй өгүүлж хайрла?‍♀️

 

Ирээдүйд #эх болох охин үрийг элдэв муу үгээр элэглэж шоолохгүй байхыг ээж та #ойлгуулж хайрла??

Энэ биенд нь зөвшөөрөлгүйгээр эрээ цээргүй хүрэх нь #эр_хүний үйлдэл биш гэдгийг эцэг та #ухааруулж хайрлаач??‍♂️

Гадаа гудманд би олон хөвгүүдийг ажлаа

Ганц хоёр үгний хооронд түмэнтээ #хараал урсгахыг сонслоо?

Гараад алхахдаа би хэсэг эрчүүдийг ажиглалаа

Ганган дэгжин бүсгүй бүхнийг гараа загатнатал #чичлэхийг үзлээ?

 

Өмссөн банзалаар нь өнөөдөр шүүдэг болж гэнээ??

Өндөр өсгийт углачихвал өнөөх #я*хан гэгч нь юм гэнэ??

Нүүрээ тодхон будаад гарвал #нүгэл болно цөг гэм?

Нимгэн даашинз өмсвөл нэрэнд #халтай хог юм гэнэ?

Өнөөдөр бид #бүсгүй_үрсдээ юу өмсгөх вэ?

Өсгий хүртэл нь унжсан өмд урлаад

Өмнөх замаа харах л зай гаргасан өдөн нөмрөгөөр ороох уу??

Өөрөөс нь өөр хэн ч хараад танихааргүй #битүү_гивлүүрээр?

Өлгийдөж боогоод нэр цэвэр амьдар гэх үү? ??

#Өмссөн_хувцасаар нь дүгнэх нь эр хүний шинж биш юм

#Өр_зүрхрүү нь өнгийж хараад өмнөх оршилоо бичдэг юм гэдгийг өнөөдөр та мэдүүлж хайрлаач??

Өврөөс чинь чихэр гуйж зогсдог байсан нялх хүү тань❣️

Өдгөө #эрийн_цээнд хүрсэн бол?

Өрх гэрээ #гэргийтэйгээ өмнө шулганах #үртэйгээ цуг үүрээд алхах #тэнхээтэй болгох үүрэг хүлээх билээ эцэг та ??

Хөхнөөс чинь зүүгдэж өссөн хүү тань

Хөл нь дөрөөнд хүрсэн бол?

Хүний охин үрийн харцнаас хар нулимас унагаахгүй хайлган зүрхт нэгэн болгон өсгөх хүндлэл хүлээх билээ эх та?‍♀️

Таны хүү миний охин өсч томроод тааралдах үгүйг хэн мэдэх билээ?

Тавилан заяа нь нийлж сэтгэл холбон таарч суухыг нь тааж хэн хэлж чадах билээ?

Тэвэрч нуусан охин үрээ би зөв өсгөе??

Тэнгэрийн дор хөвгүүдээ та зөв хүмүүжүүлээч

Өөрийн тань хүүтэй адил

Өөдсийн чинээ охинтой эх хүн би ?