Эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байх нь хүн бүрийн анхаарах ёстой чухал зүйл, хэрэв та аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа бол шүү дээ. Гэвч тогтмол эм, антибиотик хэрэглэх, химийн найрлагатай бүтээгдэхүүний хэрэглээ ихсэх гэх мэт асуудлуудаас болж хүний эрүүл мэнд ноцтой хохирох болсон – дээрээс нь хорт хавдар үүсгэгч бодисууд бидний эргэн тойронд байгаа нь аюулын харанга дэлдэх үндэс болоод байгаа билээ.

Үхлийн аюултай эд зүйлс Аюултай бодисууд бидний эргэн тойронд байгаа учраас сөрөг үр дагаврыг нь өөрийн биеэр мэдрэхээс урьтаж, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Ямар эд зүйлээс болгоомжлох хэрэгтэй вэ?

1. Хуучин тавилга

2013 оныг хүртэл хүн төрөлхтөн зарим галд тэсвэртэй гэх тодотголтой хуучин тавилгууд (буйдан, гудас дэвсгэр гэх мэт) химийн маш аюултай “TDCIPP” бодисыг агуулдаг болохыг мэддэггүй байв. Энэ нь хүний эрүүл мэндэд маш хортой.

2. Хуучин хөргөгч

“PCB” хорт хавдар үүсгэгч бодис нь хуучин гэрлийн чийдэн, цахилгааны утас болон хөргөгчнөөс түлхүү олддог. Иймээс хуучирсан хөргөгчийг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.

3. Хуванцар аяга таваг

Хуванцар аяга таваг (нэг удаагийн) хийхэд стирол хэмээх хорт хавдар үүсгэгч бодисыг ихэвчлэн ашигладаг бөгөөд энэ нь олон төрлийн хорт хавдраар өвчлөх үндэс болдог байна.

4. Угаалгын өрөөний хөшиг

Тэр тусмаа хуучин загвартай хөшиг, “PVC” буюу поливинил хлорид болон “VOC” буюу дэгдэмхий органик нэгдлүүдийг агуулсан байдаг тул нэн даруй шинээр солих ёстойг анхаарна уу.

5. Химийн найрлагатай бүтээгдэхүүнүүд

Эхлээд цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд, ахуйн бүтээгдэхүүнүүд, шавьжнаас сэргийлэх цацлагуудыг хэрэглэхээ болих хэрэгтэй. Тэр тусмаа гал тогоо болон унтлагын өрөөнөөс хол газар тавиарай. Хэрэв танай гэрт дээрх эд зүйлс байгаа бол эргэлзэлгүйгээр гэрээсээ гаргаж хаяна уу.

Хорт хавдар үүсгэгч бодисоос сэргийлэхийн тулд эрүүл амьдралын хэв маягаар амьдрах хэрэгтэй: Тогтмол эрүүл, зөв хооллох Идэвхтэй, хөдөлгөөнтэй байх Сөрөг сэтгэл хөдлөлийг хянах Муу зуршлуудаа хаях Дээр дурдсан химийн найрлагатай бүтээгдэхүүн, эд зүйлсээс татгалзах