Эмэгтэй хүн болгон 25 наснаасаа хойш насаа нарийн тоолж эхэлдэг болов уу. Эхлээд удахгүй 30 хүрэх нь гэж санаа зовно, энэ хугацаанд хүмүүсийн нас асуусан асуултанд ямартай ч “25-тай” гээд яваад байдаг. Харин 30 наснаас хойш насаа хэлэхээс ичиж эхэлнэ, 40 болон түүнээс дээш тоонд хүрэхээс бүр айдастай болно. Цаг хугацаа хэнийг ч хайрлахгүй, нэг л өдөр 40 насны төрсөн өдөр ирлээ. Үнэндээ энэ бол төгсгөл биш дөнгөж эхлэл гэдгийг тэр үед л ухаарах ажээ. 40 наснаас хойш амьдрал дөнгөж эхэлж байна, амьдралын эрч хүч бүр шинэ хуудаснаас эхэлнэ.

Дөчин насандаа эмэгтэй хүн гаргасан алдаан дээрээ ажилладаг. Дэлхий ертөнцийг өөр нүдээр харна. Бие нь эрүүл саруул, амьдралын мөч бүрээс таашаал авахаас гадна хамгийн гол нь өөрчлөгдөх хүсэл эрмэлзэл тээх ажээ. Амьдралыг өөртөө тав тухтай байлгахын тулд өдрийн хэмнэлээ өөрчлөхөөс өөр аргагүй. Орой 9 цагийн үед унтахаар хэвт, өглөө 7 цагийн үер сэр. Урьд өмнө спортоор хичээллэхээс залхуурч зугтааж байсан бол одоо хичээллэ, хоолныхоо дэглэмийг эргээд нэг сайн хараарай. 40 нас өтөлж яваа бие махбодийг илэрхийлэх тоо хэдий ч зарим нэг дүрмийг зайлшгүй баримтлах ёстой.

Нэг: биеийн ачаалал

Дөчин наснаас хойш бодисын солилцоо удааширч эхэлдэг. Тийм учраас урьд нь та сард 3-5 кг амархан хасаж чаддаг байсан бол одоо сард ойролцоогоор 1 кг л хасаж чадах болов уу. Ингээд спортоор хичээллэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Өөрт таалагддаг спортын төрлийг сонгож бие махбодио дэмжинэ. Жишээ нь, усанд сэлэлт, фитнес, пилатес эсвэл йог.

Хоёр: арьсандаа анхаарал тавина

Дөчин наснаас хойш эмэгтэйчүүдийн хувьд шилжилтийн үе эхэлдэг. Тийм учраас нүүрээр батга, тууралт гарах талтай. Бие махбодид дааврын өөрчлөлт явагдаж байгаа тул арьс танд таагүй бэлэг бэлджээ. Дүгнэлт: өөртөө анхаарал тавь, мэргэжлийн гоо сайхны арчилгаа хийлгээрэй.

Гурав: итгэлгүй байдлаасаа сал

20-тойдоо танихгүй хүнтэй ичээд дуугарч чаддаггүй байсан бол 40 настайдаа энэ байдлаасаа салах хэрэгтэй. Нас ахих тусам хүн өөртөө итгэлтэй болдог. Тиймээс ичих гэдэг зүйл таны амьдралд байх ёсгүй.

Дөрөв: хардалтаа даван туул

Энэ бодол таны гэрт нэг биш удаа хэрүүл уруул авчирч байсан биз? Эр нөхрөө хардаж сэрдэхээ одоо боль доо. Ийм тохиолдлыг аль болох хөнгөн хүлээж авахыг хичээ. Хардалт хайрын харилцаанд мөхөл л авчирдаг юм. Амьдралын ухаарах нас ирсэн тул тэнэглэлд цэг тавь.

Тав: мөрөөдөж сур

Эмэгтэй хүн насаараа бусдын ашиг сонирхлыг өөрөөсөө дээгүүрт тавьдаг. Эхлээд нөхөртөө анхаарал халамж тавина, дараа нь хүүхдүүддээ. Өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх цаг хугацааг өөртөө гаргаж чадахгүй байсаар эрч хүч, нөөц шавхагдах ажээ. “Бүгдийг дараа нь” – гэж бид өөрсдөдөө хэлээд бүр сурчихжээ. Тэр “дараа нь” гэдэг чинь 40 настайд л ирлээ дээ. Хүүхдүүд томорч, одоо өөрийгөө бодох цаг ирлээ. Юу дуртайгаа хийх цаг ирсэн байна. Таны уриа: хүссэн бол хий.

Зургаа: зөвхөн чанартай зүйл

Хэрвээ та урьд нь аливаа зүйлийн хямдыг харж авдаг байсан бол одоо өөрчлөгд. Таны хөлөнд чанартай арьсан гутал л хэрэгтэй, харин биеийн арьс хувцасны цаанаас бүрэн амьсгалах ёстойг бүү март. Тиймээс шкафаа чанартай хувцсаар дүүргэхийн төлөө гүй, чанарыг эрхэмлэ.

Долоо: ойлго бас хүлээн зөвшөөр

Урьд нь ээжийн эцэс төгсгөлгүй зөвлөгөө бухимдал хүргэж байсан уу? Харин одоо түүний зөв байсныг ойлгоно. Дөчин наснаас хойш эмэгтэй хүн бусдыг илүү ойлгож бас эмзэг болдог ажээ. Тэр ойр дотнын хүмүүсээ уучлахад бэлэн. Тэд буулт хийхэд бэлэн. Аз жаргалыг мэдрэхэд юу хэрэгтэйг тэр одоо сайн мэддэг болсон. Тиймээс тэд харилцааны үнэ цэнийг дээгүүрт тавина.

Найм: дур булаам чанараа нээ

40 настай эмэгтэй хүн өөрийнхөө тухай бүгдийг мэддэг болсон байгаа. Давуу тал нь юу болохыг эсвэл ямар дутагдалтай талаа нуух вэ?

Тэр илүү дур булаам болсон, эрч хүчтэй, том зорилготой. Ийм эмэгтэй өөрт юу хэрэгтэй байгаагаа сайн мэддэг, түүний хуримтлуулсан амьдралын туршлага бий. Энэ бүх чанар түүнийг аз жаргалтай болгож байгааг ч тэр сайн мэднэ. Дур булаам, хүсэмжит эмэгтэй хүн гэдгээ тэр ойлгосон. Энэ цаг хугацааг алдах хэрэггүй, боломжийг ашигла. Олон эмэгтэйчүүд 40 наснаас хойш нөхөрт гарч гэр бүлтэй болсон. 40 настай эмэгтэй хоёр 20 настантай дүйнэ. Тийм ч учраас эрчүүд энэ насны эмэгтэйчүүдтэй гэр бүлийн бат бөх харилцаа тогтоохыг хүсдэг байна.