Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Хэдийгээр энэ хэрэг 21 жилийн өмнө гарсан ч  өнөөдрийг хүртэл хэргийн захиалагчийг олоогүй байгаа.  Тэгвэл энэ хугацаанд талийгаачийн  хамтран амьдрагч Б.Булган гэх эмэгтэй гэрч, сэжигтэн, яллагдагч, хохирогч болоод байгаа юм.  Тодруулбал, С.Зоригийг хөнөөсөн хэргийн гэрч, сэжигтэн яллагдагчаар татагдсан. Харин энэ хугацаандаа эрүү шүүлтэд өртсөн болохоор өнөөдөр хохирогчийн дүрээр шүүх хуралд оролцож байна.  Бид хохирогч Б.Булганы дүр зургийг хүргэж байна.