Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна.

Уг этгээд нь бусдын овог, нэр, регистрийг ашиглан гадаад паспорт хуурамчаар гаргуулан авч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрчээ.

Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол 92263619, 92007770, 106 дугаарын утсаар холбогдож, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. Мэдээллийн нууцыг чандлан хадгалах болно.

Үнэн зөв мэдээлэл ирүүлсэн тохиолдолд Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалд заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан А-297,360 дугаар тушаалын хавсралт

Үнэлгээний жишгийн шалгуур

Мөнгөн дүн

/төгрөгөөр/

1. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсхүл үйлдсэн тухай мэдээлэл 50,000-2,000,000 төгрөг хүртэл

2. Арван хоёр жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан илрээгүй хүнд гэмт хэргийн тухай мэдээлэл 5,000,000 төгрөг хүртэл

3. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай, террор үйлдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хүн худалдаалах гэмт хэргийн тухай мэдээлэл 5,000,000 төгрөг хүртэл

4. Эрэн сурвалжлагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, бусад эд зүйлсийн тухай мэдээлэл 2,000,000 төгрөг хүртэл