АНУ-ын Лас-Вегас хотноо энэ сарын 21-25-ны хооронд  болж жюү-жицүгийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн блож байгаа билээ. Тэмцээний эхний өдөр эх орноо төлөөлөн барилдсан  ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин Гунаажавын Эрхэмбаяр М3 ангиллын бор бүсний +100кг жинд хүрэл медаль хүртсэн байна.

Ингэснээр Г.Эрхэмбаяр аварга Мастерсын Дэлхийн аваргаас гурав дахь медалиа авч байгаа юм. Өмнө нь тэрбээр

  •  2013 онд АНУ-ын Лос Анжелес, хөх бүсэнд
  • 2015 онд АНЭУ-ын Абу-Даби, ягаан бүсэнд
  • 2019 он АНУ-ын ЛасВегас, бор бүсэнд барилдаж амжилт үзүүлж байсан.

Дашрамд дуулгахад МЖЖХ-ний Алтан гишүүн С. Жавхлангаар  ахлуулсан, Г. Эрхэмбаяр  аварга тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй баг АНУ-ын Лас Вегас хотноо жюү-жицүгийн мастерсын Дэлхийн аваргад оролцохоор очоод байгаа бөгөөд тэмцээний талаар бид эргэж мэдээлэх болно.