Монгол улсын хүн амын дунд амны хөндийн өвчлөлийн тархалт дунджаар 88% гэсэн судалгаа байдаг. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд Молар шүдний эмнэлэг болон Гламоур шүдний эмнэлэг нь “Урьдчилан сэргийлэх үзлэгийн аян-2019”-ийг 2019.08.15-09.15-ны хооронд “Түншлэлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд хамтран зохион байгуулж байна.

Энэ хүрээнд үнэгүй үзэж, зөвлөгөө өгөх юм. Та үзлэгт хамрагдахын тулд 75051181, 89281181, 77119323, 88029323 утсаар холбогдож мэдээлэл авах юм. Тус хоёр эмнэлэг нь 2019 оны 1-2-р улиралд цэцэрлэг, сургууль, их сургууль, сувилал, аж ахуй нэгж байгууллагын дунд “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг зохион байгуулсан бөгөөд өвчлөлийн хувь 78,56% гэсэн тоо гарсан байна.  Дээрх судалгаанд 2-88 насны 2458 хүн хамрагдсан бөгөөд үүнээс гэр бүлийн бүх насанд өвчлөл тодорхой хувиар байгаа нь харагдаж байна. Молар эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн 4 жилийн судалгаанаас харахад, тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг цэцэрлэгийн өвчлөл нь 40%-иар буурсан үзүүлэлт гарсан байна.

Иймд амны хөндийн “Урьдчилан сэргийлэх үзлэгийн аян-2019”-ыг Молар шүдний эмнэлэг болон Гламоур шүдний эмнэлэг нь хамтран зохион байгуулж эхлээд байна. Цаашид уг арга хэмжээ жил бүр хүрээгээ тэлж, нийгмийн эрүүл мэндэд тодорхой хувиар эерэг үзүүлэлтийг авчирна гэдэгт найдаж байна.

 

Уншигч та үзлэгийн аяны талаарх мэдээллийг https://www.facebook.com/molar.mongolia/ хаягаас үзнэ үү.