Мэргэжлийн сургуульд сурч дуучин мэргэжлийг эзэмшээгүй ч урлагт бүхий л зүрх сэтгэлээ зориулдаг мэргэжлийн дуучидаас дутахгүй уран бүтээлчид олон байдаг. Тэдний нэг БНСУ-д ажиллаж амьдардаг дуучин Э.Баярмаа юм. Түүнийг МУГЖ, дуучин Б.Сийлэгмаагийн гарын шавь гэдгээр хүмүүс мэдэх болсон. Тэрээр налгар зуны өдрүүдэд эх орондоо ирж өөрийн шинэ уран бүтээлүүдээ клипжүүлжээ. Харьд суугаа халуун элгэн монголчууддаа зориулж Д.Ган-Орхоны үг, С.Дэлгэртөрийн ая “Монголоо зорилоо” дууг дуулж сошиал ертөнцөөр түгээсэн нь нутгаа санаж буй дэлхий даяар дархан суусан монгол түмний хайр талархалыг хүлээгээд байсан билээ. Харин  энэ удаа бид дуучин Э.Баярмаагийн “Монголоо зорилоо”   дууны шинэхэн клипийг хүргэж байна.  Клипийг Цэц entertaiment бүтээжээ.

Доорх холбоосуудаар орж Дуучин Э.Баярмаагийн шинэ уран бүтээлүүдийг сонсоорой.

Дуучин Э.Баярмаа “Монголоо зорилоо”

Дуучин Э.Баярмаа “Үр минь”

Дуучин Э.Баярмаа “Ээж минь та урт наслаарай”

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал