Архангай аймгийн Засаг дарга Т.Мөнхнасан энэ сарын 26-27-нд шилжих шөнө МААЭШХ-ийн захирал Т.Батсүх рүү залгаж гэрт нь ирсэн байна. Тэрбээр гэрт нь очихдоо согтуу байсан бөгөөд “Чи ажлаа зүгээр өгчхөөч” гээд зодож эхэлсэн. Энэ үед хажууд нь байсан хүмүүс  цагдаа дуудсан байна. Цагдаа дуудах үед Архангай аймгийн засан дарга Т.Мөнхнасан зугтжээ.  Тэрбээр зугтахдаа МААЭҮХ-ийн захирал Т.Батсүхийн гэрт хоёр гар утас, ажлын үнэмлэх, гадуур хувцас зэрэг бүх зүйлээ үлдээжээ. Өдгөө хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраа шалгаж байгаа юм.