Дэлхийн бодибюлдингийн шилдэг 10 тамирчны нэг Франко Коломбо 78 насандаа буюу 2019 оны 08-р сарын 30-ны өдөр Италид усанд живсэн байдалтайгаар олдсон билээ. Жүжигчин, тамирчин, боксчин тэрээр “Мистер Олимп”-ийн 1976, 1981 онуудын аварга бөгөөд Арнольд Шварценеггерын хамгийн сайн ажээ. Тэд хамтдаа 54 жил нөхөрлөсөн юм. 

Энэ талаар Арнольд Шварценеггер өөрийн цахим хуудастаа “ Өнөөдрийн Арнольд байх шалтгаан бол яах аргагүй чи. Мюнхенд анх танилцсан үеэс хойш нэгэндээ урам зориг өгч, хоорондоо өрсөлдддөг байсан. Хамтдаа байхдаа бид өөрсдийнхөөрөө байж, аз жаргалтай, инээлддэг байжээ. Би анх АНУ-д ирэхдээ гэр бүл, эх орноо орхиод ирсэн болохоор маш их ганцаарддаг байсан. Тийм болохоор Жо Вайдерээс чамайг АНУ-д ирүүлээд өгөөч гэж гуйж байсан. Учир нь эцэг эхээсээ хол, мөнгөгүй байсан ч би чамгүйгээр бэлтгэл хийхэд төсөөлшгүй бэрх байсан болохоор тэр.

Өнөөдөр би эргээд хоосорчихлоо. Яг энэ мөчид чамтай хамт зовж, жаргаж өнгөрөөсөн 54 жилд талархаж байна. Бид хамтдаа бэлтгэл хийж, шатар тоглож, барилга дээр ажиллаж, идэж, хөгжилдөж, амьдралд суралцсан. Бид өсөж дэвшихийн хэрээр хайрлаж сурсан бөгөөд чи байсан болохоор илүү хөгжилтэй, өнгөлөг бас тод байсан юм. Би үргэлж чамайг санан дурсах болно. Би Мариа Дэбби хоёрыг чадлаараа харж хандах болохоор чи минь тайван нойрс доо. Франко чамд би хайртай. Чи миний амьдралыг сайн сайханаар дүүргэж, өгч байсан зөвлөгөөнүүд, гэрэлтсэн нүдийг үүрд санаж явах болно. Хайрт Арнолдоос” гэжээ.

Тэдний 54 жилийн нөхөрлөлийг батлах гэрэл зураг болон бичлэг хүргэж байна.