Говь-Алтай аймагт өчигдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ.  Тодруулбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн ойролцоо уулын бэлд иргэн Г.Мөнхбаяр эхнэр Б-гээ хардаж зодож, улмаар амийг нь хөнөөгөөд  Приүс 20 маркийн машинд цогцсыг нь хийгээд галдан шатаасан байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Нөхөр Г.Мөнхбаяр нь Нова маркийн ачааны машин барьдаг бөгөөд хил рүү ачаа ачдаг байсан. Хэрэг гардаг өдөр ачааны машинтай Бигэр суманд ачаа буулгах гэж яваад түлш дуусч эхнэрээ шатахуун аваад ир гэж дуудсан юм билээ. Эхнэр нь өөрийнхөө машинтай шатахуун аваад хээр байгаа нөхөр дээрээ очтол хардаж зодоод амийг нь хөнөөжээ. Тэд гурван хүүхэдтэй бөгөөд хоёр охин нь дагавар юм байна. Харин бага хүү нь Г.Мөнхбаярын хүүхэд” гэв.

Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Г.Мөнхбаярыг цагдан хорьсон байгаа ажээ.