Тэр япон улсын иргэн боллоо. Ядаж байхад бид японыг ялсан ойн өдөр ийм ч мэдээ дуулах гэж дээ  хэмээн хараан зүхэж байна.

Даваажаргал монголынх байхаа болиод удаж байна шүү дээ. Тэр бол дэлхийн хүн. Та нарыг Увс, Архангай, Булган… гэж жалга дов ярьсаар суухад аваргын хүү, дэлхийн хүн болсон. Нэгэнтээ дэлхийд гарчихсан хүнд Монгол байна уу, Япон байна уу хамаагүй. Тэр биднээс хэдэн мянган км-ын өмнө алхаж байна. Харин бид шүлсээ үсчүүлэхээс өөр юу хийв.

Даваажаргалыг хараах мөртлөө Солонгосын, Америкын визэнд оочирлоод л зогсож байгаа биз дээ, та бид. Виз гарвал тэндээ харчих, болж өгвөл иргэншил авчих санаатай зогсоо олон залуу бий. Нөгөө зөвхөн монгол гээд цээжээ дэлдээд байгаа чинь хаана байна вэ?

Одоо больцгоо. Халх голд японы самурай нарыг нугачин дарсан чинь эх оронд нь монгол хөвгүүд чичрүүлсээр байна…

Гэхдээ чичирч буй япончууд та бид шиг хөвгүүдийг минь ад үзээгүй юм шүү. Хүндлэл, хайр бүхий л зүйлээ зориулсан. Үүнийх нь хариуд бэлэг барих нь хүн чанар, хүн ёс мөн биз дээ… Эсвэл “би Чингис” гээд мунхагласаар суух уу?

Дэлхий маргааштай уралдаж байна. Харин чи, та, … өчигдрийг ээрсээр л сууна шүү дээ.

Хакухо таны хүссэн сонголтыг хийсэн бол юу болох байсан бэ?

-Монголд ирнэ. УИХ-ын гишүүн аль нэг салбарын сайд… Тэгээд л идсэн ууснаараа хараал иднэ.

-Эсвэл нэг хятадын мөрөнд массаж хийж гүйгээд мөн л хараал иднэ…

Ер нь яасан ч хараалгуулна.  Гэтэл тэр бидэнд хараалгуулах ямар гэм хийсэн юм бэ. Амжилтынхаа оргил цэгт хүрэхэд ийм алхам хийх шаардлагатай болсон нэг л залуу…

Гэтэл өдөрт монголын иргэншлээс хэчнээн иргэн татгалзаж байгааг бодож үзсэн үү. Тэд чинь л харин монголоо гологсод, эцэг, эхээ хаягсад юм биш үү. Харьцуулалт хэрэгтэй бол тэдэнтэй харьцуул. Харин хонь хариулдаг жалга, хог шатаадаг довоо өмчилж суугаа эрт үеийн монголчуудтай битгий харьцуул. Тэдэнтэй харьцуулах хүн биш ээ. Тэр бол дэлхий хэмээх жалганы хүн.

Жич: Гэлээ гэхдээ бидэнд хүний сонголтыг шүүмжлэх, дур зоргоороо тасдаж идэх эрх бий юу? Улс шиг улсад хүн шиг амьдарч чадаж байгаа билүү?  Дэлхий түүнийг тоож байхад замын ноход шиг хуцсаар байгаагаа л харчих…

#Үнэхээр_тэвчээр_барагдаж_байна

Serjlhorol Gantogtokh