Эмэгтэй хүн а яаж ч ядарч, сандарч байсан гоё байх ёстой. Харин энэ үүргээ хааяа умартдаг байдал нь эрчүүдийг зугтахад хүргэдэг байна. Тэгвэл эрчүүдийг зугтахад нөлөөлдөг эмэгтэйчүүдийн түгээмэл гаргадаг алдааг хүргэж байна. Эндээс бүсгүй та алдаагаа ухаараарай.

  1. Хэт будалт 

Эмэгтэй хүн нүүрээ будах нь байх л зүйл. Гэхдээ будаж байгаа нь энэ гээд хэтрүүлж болохгүй. Өөрийнхөө гоо сайхныг тодруулах гэж нүүрээ буддаг болохоос хэтрүүлэн будаж хүн айлгах нь нүгэл гэж эрчүүд үздэг. Тухайлбал дараах зурган дээрх шиг будаж хүн айлгаж болохгүй.

Хөмсгөө бүдүүн харагдахаар будсан байдал эрчүүдэд яг ингээд алх тавьчихсан мэт санагддаг. Тиймээс нүүр будалтандаа өчүүхэн ч алдаа бүү гарга.

Сормуусний будгаараа ингэж “өрлөг” хийсэн байдал эрчүүдэд шавьжний хөлийг санагдуулдаг байна. Дур хөдлөх нь битгий хэл сормуусны талаар бодсоор байгаад болзоо уулзалт дуусах болно.

2. Хэт үсэрхэг байдал.

Ваксанд орж бай  л даа бүсгүйчүүдээ. Төрөлхийн сахалтай байсан ч ялаа гулгам толигор арьстай бол. Үгүй бол эрчүүд өөрөөс нь илүү үсэрхэг бүсгүйчүүдээс үргэдэг.  Тиймээс суга, сахал, гар хөл, нууц эрхтэн зэргээ байнга ваксдуулах хэрэгтэйг санаж яваарай. Үгүй бол “Энэ бүсгүй эрэгтэй хүн бол илүү дээр байж” гэсэн бодол эрчүүдийн толгойд эргэлдэх болно.

3. Хумсны будаг 

Бүсгүй хүн гараа гоё будсан бол сайхан харагддаг. Дараах зураг дээрх шиг будаг нь алаг цоог бөгөөд дутуу арилсан бүсгүйг хараад эрчүүдийн дур гутдаг. Учир нь хумсаа янзуулаагүй энэ байдал нь эмэгтэйчүүдийг арчаагүй, болхи, танхай харагдуулдаг. Тиймээс хумсаа янзал. Үгүй бол гэрээсээ ч битгий гар, хүнтэй ч битгий уулзаарай бүсгүйчүүдээ.

4. Эрчүүд эмээ “бандага”-аас сүнсээ зайлтал айдаг

Эрчүүд байгалиасаа анчин сэтгэхүйтэй тул өөрийн мэдэлгүй урд нь явж байгаа бүсгүй хүний өгзөг рүү хардаг. Тухайлбал, дараах зурган дээрх шиг дотоожний мөр гарах хувцас өмссөн бол битгий  оёдолтой дотоож өмсөж байгаарай.  Мөн сарын тэмдэг чинь ирээгүй л бол эмээ бандага хэзээ ч битгий өмс. Гэнэтийн байдлаар үүлэн борооны ажил хийх гээд дотоож руу дайрахад эмээ бандага өөдөөс угтах юм бол эрчүүдийн асаж байсан сэрэл унтардаг.

5. Өндөр өсгийт дээр явж чадахгүй бол GAME OVER

Өсгийтэй гутал өмссөн бүсгүй хүн намхан гутал өмссөн бүсгүйгээс илүү дур булаам харагддаг байна. Харин өсгийтэй гутал өмсөөд явж чадахгүй бүсгүйчүүдийн нэр хүндийг шалаар нэг унагах тохиолдлыг хараад эрчүүд зүгээр л зугтдаг. Зугтахгүй байсан ч дотроо таныг шоолж л байгаа.

Тиймээс бүсгүйчүүдээ өвдсөн ч өөдрөг, өнгөлөг өөртөө арчаатай байгаарай. Өчүүхэн алдаа таны тухай таагүй дурсамжийг насан туршид нь бусдад өгөх  болно.