НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр Өмнөговь аймгийн хэмжээнд нөхөн үржихүйн насны хүн амд эрүүл мэндийн цогц үзлэг шинжилгээг хийж байна. Уг үзлэг шинжилгээгээр тус аймгийн Гурвантэс, Ханбогд  сумын хүн амд хүрч үйлчлэх бөгөөд Өмнөговь  аймгийн ЭМГазар, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 15 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг дотор өвчин, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, ЭХО, сүрьеэ, БЗДХ-ын үзлэг оношилгоог хийж байна. 6 сарын 30-ны өдрийн байдлаар Гурвантэс сумын 900 иргэнд хүрч үйлчилсэн бөгөөд тус сумын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 60%, эрэгтэйчүүдийн 30%-ийг үзлэгт оруулан, шаардлагатай эмчилгээг хийж эхлээд байна.