Их Британийн иргэн Колин Стир болон түүний эхнэр  Ванесса нар 1980-аад онд баригдаад удаагүй гэрт нүүж оржээ. Улмаар хэдэн жилийн дараанаас том өрөөнөөс нь муухай үнэр үнэртэх болсон байна. Байрны эзэд гайхаж байсан ч учрыг нь олжээ. Тодруулбал том өрөөнд нь таван метр орчим гүн нүх ухсан бөгөөд ёроолд нь ус тогтсон байжээ. Гэрийн эзэд ийм байна гэж огт бодоогүй бөгөөд ихэд гайхсан аж.