Монголын талаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа Люксембургийн Их Гүнт Улсын Бүрэн Эрхт Элчин Сайд ноён MARC HÜBSCH-д Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, зүрх судасны тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн үр дүн, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, хэрэгцээ шаардлагатай биечлэн танилцах хүсэлт гаргасныг элчин сайд хүлээн авч 2019 оны 07 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийлээ.

Улсын гуравдугаар төд эмнэлэгт төвлөрөн хэрэгжиж буй МОН-006 төслийн үйл ажиллагаа, үндэсний түвшинд ялангуяа орон нутагт үзүүлж буй зүрх судасны тусламж үйлчилгээний өнөөгийн байдал талаар Люксембургийн Их Гүнт Улсын Бүрэн Эрхт Элчин Сайдад дэлгэрэнгүй мэдээллээ.

Айлчлалын хүрээнд, Элчин Сайд ноён MARC HÜBSCH, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, Зүрх судасны төвийн дарга нарын бүрэлдэхүүнтэй баг Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Хархорины сум дундын эмнэлэгт зочилж, тус эмнэлгүүдийн удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй уулзалт, ярилцлага хийсэн.