Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аяны хүрээнд энэ сарын 22-ны өдөр БЗД-ийн ЭМТ-өөс 2019 онд шинээр орсон ажилтнууддаа сургалт, уулзалт зохион байгууллаа. Сургалт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, халдварын сэргийлэлт хяналт, ёс зүйн сургалт гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн. Энэ үеэр шинэ ажилтнуудад байгууллагаа товч танилцуулахын зэрэгцээ санал сэтгэгдлийг хуваалцлаа. Мөн шагнал урамшуулалд нэр дэвших журам, ажилтнуудын болон  болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, эерэг харилцаа хандлагын талаар БЗД-ийн ЭМТ-ийн Тархвар судлаач Ч.Бямбасүрэн, Чанарын албаны дарга С.Энхцэцэг нар сургалт зохион байгуулж, чөлөөт ярилцлага хийсэн байна.