Жорлонд унасан нярайг цагдаагийн албан хаагч аварчээ.

Дундговь аймгийн Цагдаагийн газрын дэслэгч Б.Даваадорж жорлонд төрөөд хүүхдээ унагасан нэгэн эхэд тусалжээ. Тэрээр 2017.03.30-ны өдрийн 08 цаг 25 минутад иргэн М-ээс ирсэн дуудлагын дагуу тухайн газар очиж үүрэг гүйцэтгэжээ.

Дэслэгч Б.Даваадорж нь тухайн газарт шуурхай очиж түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл байдлыг үнэлэн жорлонгийн гишгүүр модыг трубаагаар хөшиж авч, нүх рүү орж жорлонд унасан нярай хүүхдийг гаргаж, амь насыг нь аварч, яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгчээ. Одоо эх, нярайн бие сайн бөгөөд аймгийн Төрөх тасагт хэвтэн эмчлүүлж байна.