Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа. “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээнд уран сайхны тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд,

1. Уран сайхын тоглолт

Тоглолтод Хятад улсын дуучин Дин И, Ли Фэйфэй нар оролцох бөгөөд “Мөрөн дээрх балет”, “Пийпаагийн хэл” зэрэг сонгодог хөтөлбөрийг үзүүлнэ. Мөн Бээжин жүжиг, Арслангийн бүжиг зэрэг Хятадын уламжлалт хөтөлбөр болно.

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: Наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд 19:00 цагт болно.

2. Циркийн үзүүлбэр

“Хайр бялхсан торгоны зам” цирк үшүгийн тусгай тоглолт болно. Хэбэй мужийн цирк өнө эртнээс үүсэлтэй, Цанжөүгийн цирк нь таван тивийн 40 гаруй орнуудад тоглолт гаргаж байсан түүхтэй.

Хаана: Монголын үндэсний цирк

Хэзээ: Есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд 19:00 цагт болно.

3. Үзэсгэлэн

“БНХАУ-ын 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэн
“Манай найрамдал” гэрэл зургийн үзэсгэлэн
“Түмэн газрын цайны зам”
“Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн”
“Монгол морины урлагийн бүтээлийг үзэсгэлэн”
Хаана: Монголын уран зургийн галерей

Хэзээ: Есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд болно.

4. Номын үзэсгэлэн, ном бэлэглэх ёслол

“Нахиа” Хятад Монголын хүүхдийн ном,“Сахиусан тэнгэрүүдийн сайхан суртахууны зурагт ном” 10 боть,“Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Улаан асрын үүд”, “Хүйтэн уулын бичиг”, “Гурван улсын үлгэр” Хятадын Лү Шюний нэрэмжит утга зохиолын шагнал VII удаагийн шагналт бүтээлүүд болон шинжлэх ухааны зөгнөлт романууд кирилл Монгол хэлээр уншигчдын гарт очно.
Хаана: Монголын хүүхдийн төв номын сан

Хэзээ: Есдүгээр сарын 2-ны өдрийн 11:00 цагт

5. Номын сангийн нээлт

Хаана: Улаанбаатар Их Сургууль

Хэзээ: Есдүгээр сарын 5-ны өдрийн 10:00 цагт

6. Хятадын кино өдрүүд

Уран сайхны кино

Хятад улсын хамгийн сүүлийн үеийн орлогоороо тэргүүлсэн уран сайхны кино арга хэмжээ болно. Тухайлбал, “Нүүдэлчин дэлхий”, “Дүүлэн ниссэн он жилүүд”, “Сүүдэр”, “Өмнөд туйл”, “Салхи хагалагч”, “Чонон сүлд”, “Томоогүй 28 нас”, “Бичин багш хохимойн шулмыг гурвант дарсан үлгэх”, “Том загасны домог”, “Баяжмалын зам” зэрэг киног Монгол орчуулгатайгаар үзэгчдэд хүргэнэ.

Хаана: Тэнгис кино театр, Гэгээнтэн кино театр, Өргөө кино театр, I cinema театруудад болно

Хэзээ: Есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд

Олон ангит кино

Хятад улсын орчин үеийн залуусын хайр дурлал, ажил, гэр бүл зэрэг амьдралын нэгэн талаас өгүүлсэн “Хайрын зөвлөх” олон ангит киног Боловсрол суваг телевизэд бэлэглэх ёслол болно.

Хаана: Новотел зочид буудал

Хэзээ: Есдүгээр сарын 2-ны өдрийн 15:00 цагт

7. Аялал жуулчлалын танилцуулга

Хятадын Өвөр монгол, Хэбэй мужийн зан заншил, түүх соёл, байгалийн гайхамшгийг танилцуулна. Мөн Хятадад аялал жуулчлал хийх гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгнө.

Хаана: Новетел зочид буудал

Хэзээ: Есдүгээр сарын 3-ны өдрийн 16:00 цагт

8. Өвөр монгол болон Хэбэй мужийн амтат хоолны танилцуулгын арга хэмжээ

ӨМӨЗО-ны болон Хэбэй мужийн тогооч нар газар дээр нь үндэсний хоолоо хийж үзэгчдэд танилцуулна.

Хаана: Новетел зочид буудал

Хэзээ: Есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд 12:00, 18:00 цагт тус тус болно.

9. Анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгооны арга хэмжээ

Хятадын Өвөр монголын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгнө.

Есдүгээр сарын 3-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг

Есдүгээр сарын 4-нд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг

Есдүгээр сарын 5-нд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг

10. Спортын арга хэмжээ

Тайжичюаний сургалт, хийн бөмбөгийн сургалт, спорт бүжгийн сургалт, бие чийрэгжүүлэх сургалт зохион байгуулна.

Хаана: Спортын төв ордон

Хэзээ: Есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд 9:30 цагт тус тус болно.