Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ үргэлжилж байна.

Энэхүү хүрээнд БНХАУ-ын шилдэг арван уран сайхны киног “Тэнгис”, “Өргөө”, “Гэгээнтэн”, “iCinema” театруудад үнэ төлбөргүй үзэгчдэд үзүүлнэ.

Дараах 10 киноны тавыг монгол дуу оруулгатайгаар буюу орчуулагч Ж.Амарбаясгалангийн орчуулснаар, Н.Нэргүйбаатар, Ш.Батболд, О.Бэлгүтэй нарын орчуулгын киноны мэргэжлийн жүжигчдийн дуу оруулснаар хүргэх бол тавыг нь Өвөр монголын Үндэсний кино орчуулан үйлдэх төвийн уран бүтээлчид дуу оруулснаар үзэгчдэд хүргэх юм.

Ингээд БНХАУ-д ашиг орлогоороо тэргүүлсэн шилдэг 10 киноны товч агуулга болон үзвэрийн хуваарийг танилцуулж байна.


1. НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙ / THE WANDERING EARTH

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ:

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 2-нд 19:00 цагаас, Есдүгээр сарын 6-нд 20:50 цагаас

Өргөө кино театрт : Есдүгээр сарын 3,4-нд 20:00 цагаас

iCinema кино театрт : Есдүгээр сарын 5,6-нд 19:00 цагаас гарна.

ТОВЧ АГУУЛГА:

Эрдэмтэд нар асар хурдтай тэлэн томорч байгааг мэднэ. Манай дэлхий нарны аймгийн бусад гарагийн хамт наранд залгиулж сөнөх мөхлийн эрмэгт хүрнэ. Ингээд хүн төрөлхтөн нэгдэн “Нүүдэлчин дэлхий” хэмээх төлөвлөгөө хамтран боловсруулна.

Үүний үр дүнд манай дэлхий гадаргуу дээрээ 10000 хүчит хөдөлгүүртэй, бүх хүмүүс нь газар доороо амьдардаг, нүүн шилжих байгууламж болж хувирна. Хүн төрөлхтний энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжиж дэлхий байрлалаа сэлгэн өөр нарны аймаг руу шилжих их нүүдлээ эхлүүлэх боловч нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадийн таталцлын хүчинд автаж мөргөлдөнө. Харин энэ үед гадаах ертөнцийг үзэхийг хүссэн ах дүү хоёр газар доорх хотоосоо оргон зугтааж гарч ирсэн үетэй давхацсанаар амь өрссөн адал явдал өрнөж эхэлнэ.


2. ДҮҮЛЭН НИССЭН ОН ЖИЛҮҮД / PEGASUS

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ:

Тэнгис кино театрт: Есдүгээр 5-нд  18:30 цагаас, Есдүгээр сарын 6-нд 16:00 цагаас

Гэгээнтэн кино театрт: Есдүгээр сарын 4-нд 19:00 цагаас

iCinema кино театрт: Есдүгээр сарын 4-нд 19:00 цагаас

ТОВЧ АГУУЛГА:

Нэр хүндтэй авто ралигийн уралдааны тамирчин Жанчы, дүрэм зөрчин нийтийн гараашинд уралдсанаар тэмцээнд орох эрхээ таван жил хасуулан, нэр хүнд, мөнгөгүй болж, гудамжинд хоол зарж амьдардаг нэгэн болов. Нэг өдөр үл мэдэх хүн машинд жаахан хүүхэд үлдээнэ. Тэрбээр тэр хүүхдийг хүүхдийн асрамжид өгөх гэсэн боловч чаддаггүй. Ингээд аавын үүрэг оногдоно.

Таван жилийн дараа тэмцээнд орох эрхээ сэргээлгэн, нэр төрөө сэргээхийг завдтал авто ралигийн тэмцээн хуучныхаас хамаагүй өндөр шалгууртай, асар их хөрөнгө мөнгө шаардсан бэрх спорт болсон байв. Тэрбээр хуучин багийнхныгаа олж, эргэн нэгдэж нэр хүнд нь алдаршиж яваа залуу тамирчин Линь Жэн Дунтай уралдахаар тохирно. Ивээн тэтгэгчгүй, мөнгөгүй, олон жил жолоо бариагүй Жанчы хэрхэн өрсөлдөх бол…


3. СҮҮДЭР / SHADOW

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ :

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 3-нд 21:00 цагаас, Есдүгээр сарын 6-нд 18:30 цагаас

iCinema кино театрт : Есдүгээр сарын 3-нд 19:00 цагаас гарна.

ТОВЧ АГУУЛГА

Пэй улсад дайн байлдаан, эзлэн түрэмгийлэл тасардаггүй учир хаад, ноёд, хэргэм зэрэгтнүүд дунд өөртэйгөө царай зүс ойролцоо хүнээр өөрийгөө орлуулан хүмүүсийн дунд байлгаж, өөрөө ард нь нууц байдлаар заавар чиглэл өгөн амьдарна. Эдгээр орлон тоглогчдыг сүүдэр хэмээн нэрлэнэ. Сүүдэр буюу орлон тоглогчид хэрхэн амь насаа хамгаалах бол?


4. ӨМНӨД ТУЙЛЫН ХАЙР / TILL THE END OF THE WORLD

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ:

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 4-нд 18:30 цагаас, Есдүгээр сарын 5-нд 16:00 цагаас

Өргөө 1 болон 5 кино театрт: Есдүгээр сарын 5,6-нд 20:00 цагаас

ТОВЧ АГУУЛГА:

Хуримын компанийн эзэн, физикч хоёр санамсаргүй байдлаар учирна. Үг, хэл,санаа сэтгэл, үйлдэл зэрэг нь үргэлж зөрчилдөж байдаг хоёр залуу Өмнөд туйлд 75 өдөр амьдралын төлөө тэмцэнэ. Чөмөг ташим хүйтэн, хоол хүнс хязгаартай, эзгүй зэлүүд газар амьд үлдэх хүсэл тэдний цорын ганц зорилго болно. Тэд цаашдаа амьд гарч чадах болов уу?, тэдний хооронд хайр дурлалын харилцаа үүсэх болов уу…


5. САЛХИ ХАГАЛАГЧ / TO THE FORE

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ:

Тэнгис кино театрт 2019.09.05-нд 20:40 цагаас

ТОВЧ АГУУЛГА:

Дугуйн уралдааны “Гялбаа” баг Солонгосын чадварлаг тамирчин Чон Жи Воныг багтаа аван гол довтлогчоо болгоно. Түүнийг чиглүүлж, зам заах ба Салхи хагалагч гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.  Сонгон шалгаруулалтад өөртөө итгэлтэй, зоригтой Чю мин, шударга Чю тянь хэмээх хоёр залуу тэнцэж “Гялбаа” багийн салхи хагалагчид болно.

Дугуйн уралдааны тэмцээний үеэрх хүнд хэцүү бартаа саад дүүрэн замд тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужил илрэн гарах ба хүн чанар, хүнлэг сэтгэлийн шалгууртай мөн нүүр тулах ажээ.

“Гялбаа”-гийн гол өрсөлдөгч “Сүнс” баг мөн л тэднээс дутахгүй сайн тамирчидтай. Жил тойрон олон орон дамжин явагддаг тэмцээнд энэ хоёр баг хэрхэн өрсөлдөх бол…


6. ТОМ ЗАГАСНЫ ДОМОГ / BIG FISH AND BEGONIA

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ :

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 2-нд 17:00 цагаас, Есдүгээр сарын 4-нд 16:00 цагаас

iCinema кино театрт: Есдүгээр сарын 4-нд 17:00 цагаас

ТОВЧ АГУУЛГА:

Сансар огторгуйг дэлхийтэй холбосон гүн далайн хөлгүй ёроолд түмэн бодисын оршин байх хуулийг зохицуулж байдаг “Өөр төрөлтнүүд” буй. Тэрхүү нууцлаг ертөнцөд амьдардаг “Чунь” охин 16 насныхаа төрсөн өдрөөр далайн гахай болж хувиран далайн мандалд гарч ирээд загасны торонд орж хүмүүст баригдахын даваан дээр хүн төрөлхтний жирийн нэг хүү таарч амийг нь авраад, өөрөө гүн хөх далайд живэн харамсалтайгаар амиа алдана.

Өөрөөс нь болж сайхан сэтгэлт хүү амиа алдсанд ихэд гэмшин харамссан охин эрхийн чинээхэн жаахан загас болж хувирсан хүүгийн сүнсэнд туслахаар шийднэ. Ингээд тэрбээр аварга загас болон хувираад далайн аяллаа эхлүүлнэ. Олон саад бэрхшээл, аюул заналыг даван хүүгийн сүнс амьд төрлийг олон эргэн амилах боловч энэ явцад Бурхдын ертөнцийн маш олон хууль зөрчигдөж, үүнээс үүдэн гайхалтай адал явдал тасралтгүй өрнөнө…


7. ЧОНОН СҮЛД / WOLF TOTEM

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ :

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 3-нд 16:00 цагаас

Гэгээнтэн кино театрт:  Есдүгээр сарын 3-нд 16:00 цагаас

ТОВЧ АГУУЛГА:

1969 он. Илгээлтийн эзэн залуухан Чэн Жэн Өвөр Монголын малчин айлд хуваарилагдан ирэв. Суурин хэв маягт амьдралаас шууд нүүдэлчин ахуйд орсон залуу Монголчуудын соёл, онгон байгальд дасан зохицож Монгол малчин бүсгүйд дурлана.

Тэрбээр чонын хийморь, хүч чадлыг биширч бэлтрэг тэжээх ба нутгийн удирдлага гэнэт ойр хавийн бүх чоныг устгах даалгавар ардуудад өгнө. Ингээд түүний хайртай чонын амь нас заналхийлэлд өртөнө. Залуу чоноо хэрхэн хамгаалах бол…


8. БАРУУНД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ / THE MONKEY KING 2

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ:

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 3-нд 18:30 цагаас ганцхан удаа гарна.

ТОВЧ АГУУЛГА:

Тансан багш гурван шавьтайгаа баруун тийш зорчин аялна. Замд нь Хохимой шулам Тансан ламыг булаахын тулд зальт арга сэтгэн урхи тавьсан байв. Овжин сэргэлэн шавь Сун У Кун үүнийг мэдэн олон бэрхшээлийг даван байж зангыг эвдэн аюулаас гэтэлгэх боловч багш Тансан багш түүнийг буруу ойлгон өөрийг нь хороох гэж байна гэж ойлгон түүнийг хөөнө.

Хохимой шулам Тансан ламыг булаан одоход хөөгдсөн шавь Сун У Кун шуламтай тэмцэн, номын багш Тансан багшийн амийг авран, Хохимой шулмыг бүр мөсөн дарснаар багш шавийн үл ойлголцол арилж, хамтдаа аян замаа цааш үргэлжлүүлнэ.


9. БАЯЖИХЫН ЗАМНАЛ / HOLD YOUR HANDS

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ :

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 2-нд 22:00 цагаас ганцхан удаа гарна.

ТОВЧ АГУУЛГА:

Киноны гол дүр Ян насаараа цэргийн албанд зүтгэж байгаад халагдан нутагтаа ирнэ. Уг кино нь Хятадын төр засгаас орон даяар зарлан хэрэгжүүлсэн “Ядуусыг дэмжье” нэрт стратеги төлөвлөгөөгөөр үйл явдлын сууриа болгосон бүтээл бөгөөд Ян болон түүний гэр бүл, ах дүүс, найз нөхөд, эргэн тойрныхон нь хэдэн үе дамжсан ядуу тарчиг амьдралаас элбэг хангалуун, шинэ соёлт амьдрал уруу шилжих явц дахь үзэл бодлын болон амьдралын хэв маягийн өөрчлөлтийг сонирхолтой, зөрчилтэй, сургамжтай байдлаар дүрслэн үзүүлэх ажээ.


10. ТОМООЖООГҮЙ 28 НАС / SUDDENLY SEVENTEEN

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ :

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 4-нд 21:00 цагаас ганцхан удаа гарна.

ТОВЧ АГУУЛГА:

28 настай Лян Шяа бүсгүй арван жил үерхсэн найз залуу Мао Лянтай хуримлаж аз жаргалтай амьдарна гэдэгтээ туйлын итгэлтэй жаргалтай нэгэн байв.

Хоёр хос дотны найз болох Бай Шяо Нингийн хуримд уригдан очсоноор хуримын онцгой уур амьсгалд хэтэрхий догдолсон Лян Шяа найз залуудаа түргэхэн гэрлэхийг шаардтал найз залуу нь салмаар байгаагаа дуулгана.

Гэвч гэнэтийн цохилтод өртөн сэтгэлээр унаж, амьдрал нь орвонгоороо эргэсэн Лян Шяад нэгэн санаандгүй явдал тохиолдож 17 насандаа эргэж очин элдэв хэрэгт орооцолдон, бужигнуулж явахдаа Янь Янь-тай танилцсанаар хувь заяаны гайхалтай өөрчлөлттэй нүүр тулав. Цаашид үйл явдал хэрхэн өрнөх бол….