Монгол Улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү цуврал арга хэмжээний нэг болох эмчийн үнэгүй оношлогоо

  • 2019.09.03-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт
  • 2019.09.04-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт
  • 2019.09.05-ны өдөр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус тус болсон юм.

Эмчийн оношлогоо үзлэгийн үеэр уламжлалт  болон дотрын эмч нар үзлэг хийсэн бөгөөд хүн ихтэй байсан бөгөөд зөвлөгөө өгч иргэдэд үйлчилсэн юм.