Монгол Улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Энэ арга хэмжээний үеэр Хятадын сонгодог уран зохиол уншигчдын уулзалт болон ном хандивлах ажиллагаа боллоо. “Гурван биет” цуврал, “Улаан асрын зүүд”, “Гурван улсын үлгэр”, “Хүйтэн уулын бичиг”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” зэрэг түүхэн ач холбогдол бүхий дэлхийн шилдэг зохиол бүтээлүүд болон Лү Шюний уран зохиолын шагнал хүртсэн бүтээлүүд зэргийг эмхтгэж, орчуулан Монголын уншигчдад хүргэж байгаагаараа онцлогтой.