Хамгийн залуу начин Б.Орхонбаярын хүүхдээрээ төрх Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж, 21 насандаа тунаж барилдан начин цол хүртэж, олныг огшоосон улсын начин Б.Орхонбаяр. Улсын цол авсан бөхчүүдээс хамгийн залуу буюу нялх нь байж таарч, даагаар шагнуулсан тэрбээр Сэлэнгэ аймгийн уугуул бөгөөд өнгөрсөн жил аймгийнхаа наадамд анх удаа түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм. Тэгвэл ‘нялх’ начин манай дуранд мөн нялх дүр төрхөөрөө буулаа. Тодруулбал, найзуудтайгаа зайрмаг эргүүлсэн шигээ явж байхаа манай дуранд өртсөн юм.