Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар “Ажил олгогч, ажил хайгч иргэнд зориулсан зөвлөгөө, мэдээлэл өгөх “Амьдралын хөтөч” өрөөг шинээр тохижуулан ажиллуулж эхэллээ.
Иргэд, аж ахуйн нэгжүүдэд ганцаарчилж ярилцах хэрэгцээ шаардлага багагүй гарч байгаа бодит нөхцөл байдалд тулгуурлан иргэндээ, байгууллагатаа илүү ойртож ажиллах үүднээс энэхүү өрөөг шинээр гаргасан байна.


“Амьдралын хөтөч” өрөөг Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх SECIM төсөл”-ийн дэмжлэгтэйгээр тохижуулжээ.
SECIM төслийн баг аймгийн ХХҮГ-ын мэргэжилтнүүдэд 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү сургалт нь ажил хайгч, ажилгүй иргэний дүр зургийг гаргах, ур чадварыг нь бүлэглэх, үүнд тулгуурлан тохирох арга хэмжээг хэрэгжүүлэх арга зүйг нэвтрүүлэхэд чиглэгджээ.