Энэхүү уулзалтанд: “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны бие бүрэлдэхүүн, Алтанбулаг сумын Засаг даргын орлогч Х.Отгонжаргал, Тамгын газрын дарга н.Янжиндулам, сумын иргэд, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид тус тус оролцсон.

“Алтанбулаг чөлөөт бүсийн өнөөгийн байдал-2019” танилцуулга болон илтгэлийг тавьж санал бодлоо солилцлоо.

“Алтанбулаг” чөлөөт бүсийн хүсэлтээр, Монголын Ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны Тэргүүн, мэргэшсэн зөвлөх Ш.Сосорбарам нь Хувь хүний хөгжил: “Өөртөө итгэж, өөрөөр амьдаръя”, Ажил хөдөлмөрт бэлтгэх: “Ажил мэргэжлийн чиг баримжаа” сэдэвт сонирхолтой лекцүүдийг тавьсан.