Тус аймгийн Цагдаагийн газраас “Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд баяр наадмын өдрүүдэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай А0402, А0404 дугаартай автозамд хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Баяр наадмын өдрүүдэд Замын цагдаагийн тасгийн алба хаагчид өдөр бүр нэмэгдүүлсэн бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэж, жолооч нарт санамж, сэрэмжлүүлэг тарааж, замын хөдөлгөөний дүрмийн талаар яриа, таниулга хийж ажиллалаа.


ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.