Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Буриад Улсын хилийн сумдын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэгч уламжлалт “Эв мод”-ны наадам Алтанбулаг суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

“Эв мод”-ны наадмын хүрээнд буриад сурын харваа, 3 жинд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдаж аваргуудаа тодруулав. Мөн хоёр улсын дизайнаруудын үндэсний болон гоёлын хувцасны загвар, Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио”, дуу бүжгийн “Мөнгөн хараа” чуулгууд, Буриад Улсын уран бүтээлчдийн урлагийн тоглолт боллоо.

Энэ жилийн “Эв мод”-ны наадамд ОХУ-ын Буриад Улсын Хиагтын аймаг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирж оролцлоо. Энэ удаагийн наадам Алтанбулаг сум үүсч хөгжсөний 290 жилийн түүхэн ойтой давхацсанаараа онцлог байв. 


Эв мод маань эвээрээ нийлж, Монгол, Орос хоёр Улсын хил, хил дагуу оршин суугч ард иргэд тайван амгалан байг ээ.