Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг гэх монгол бүсгүй Холливудын алдарт жүжигчин Жонни Депптэй хамт  ‘Waiting for the Barbarians’ буюу ‘Зэрлэгүүдийг хүлээхүй’ киноны гол дүрийг бүтээжээ. Түүний тоглосон уг бүтээлд ‘Бүрэнхийд’ цуврал киногоороо алдаршсан Роберт Паттинсон мөн тоглосон гэнэ. Холливудад Монголын нэрийг гаргаж яваа Б.Ганчимэг гэх энэ бүсгүй Баянхонгор  нутгийн унаган охин бөгөөд жил бүр эх орондоо ирж түр саатдаг аж.Хэдийгээр Холливудад алдаршаагүй ч түүний ‘Ронин -47’ кинонд тоглосон дүрд дуртай хүмүүс цөөнгүй бий болж, Б.Ганчимэг фэнүүдтэй болсон байна. Б.Ганчимэг ээжтэйгээ амьдардаг агаад түүний аав бурхны оронд заларсан Монголын алдартай жүжигчин байжээ.

Тэрээр Холливудын 10 гаруй кинонд тоглоод амжжээ. Үүний дотор ‘Wonder Woman’ (2017), ‘Ex Machima’ (2014), ‘In the Name of Ben Hur’ (2016), ‘Fast and Furious 6’ (2013), Ronan-47 (2013) кинонд тоглосон байна. Хэдийгээр тэрээр жижиг дүр бүтээж байгаа ч Холливудын шилдэг бүтээлүүдэд тоглож байгаа нь чамлахаар зүйл биш юм. Б.Ганчимэгийн хувьд нас залуу ч Их Британид Gana Bayarsaikhan (Ганаа Баярсайхан) гэдэг хэдийнэ танил болсон нэгэн аж. Тэрээр Их Британид жүжигчин болон моделиор ажилладаг байна. Моделийнхоо чиглэлээр GQ, Ashish, Gucci зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд оролцжээ. Үүнийхээ хажуугаар Холливудын кинонуудад тоглож дэлхий даяар танигдаж эхэлж байна.