Эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, oАзийн аварга, гавьяат тамирчин

Э.Содномпилжээ 248 кг-ыг цээжнээс шахсанаар алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө хоёр оролтуудаа (240, 245) амжилттай гүйцэтгэсэн юм. Гавьяат маань 248 кг-ыг өргөснөөр энэ жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ