Аралын Япон орныг донсолгож явсан Их Аварга Асашёорюү Д.Дагвадорж шинэхэн үрийн зулай үнэрлээд удаагүй байна. Түүний найз бүсгүй М.Отгонцэцэг их аваргад охин төрүүлж өгсөн сурагтай.

Тэдний хувьд өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэхэд хөтлөлцөн алхаж анх удаа олны өмнө харилцаагаа ил болгосон.
Их аваргын хувьд 10 гаруй жил ганц бие гэх статустай явсан ч  өнгөрсөн хугацаанд олон бүсгүйтэй нэр холбогдож, хамтран амьдарч байсан түүхтэй.


Мөн анхны гэргий Г.Тамиртай 2001 онд хоёр улс дамнасан хурим хийн хүү, охинтой болсон. Гэхдээ хосууд удаан хамт амьдараагүй бөгөөд хүүхдүүд нь олны өмнө тэр бүр гараад байдаггүй.
Аса шинэ “гэргий”-г М.Отгонцэцэг гэдэг 25 настай модель бүсгүй. Хэдийгээр нас бага ч гэлээ Пүрэвбадам ахайтан, Долгорсүрэн заан хоёрт төдийгүй Аса аваргын хоёр хүүхэд ах дүү нар нь утгаараа хүлээн зөвшөөржээ.