Ер нь зүгээр эцсийн эцэст ямар ч мундаг жанжин, баатар, цус сорогч хэн ч байсан эмэгтэй хүнээс болж эцсийн мөчид “хохирогч” болдгийг кино, ном зохиолоос олонтаа харсан биз дээ.
Гоо үзэсгэлэн, бүсүй хүн гэдэг тийм л хүчтэй эд байх нь.

Энэ бүсгүй бол нэгэн цагт “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн хамаг байдгаа барьж, сэтгэлийн жолоо алдарч явсан А.Онон хэмээх хоёрдагч гэргий нь.
Одоо дөнгөж 35 хан настай энэ бүсгүй эрхэм ноёнтонд хүү, хоёр охин төрүүлж өгсөн гэж бодохоор тэдний учрал Онон бүсгүйн насны хувьд бодоход эрт эхэлсэн байх нь.

Тус группийн анхны барилгуудын нэг “Континенталь” зочид буудлын тэндэх байрандаа амьдардаг А.Онон хөршүүддээ дээрэнгүй харьцан, баяны аашт авхайн дүрээр анх олон нийтэд танигдсан түүхтэй. Монголчууд хэзээ байтлаа тийм эзэрхий, түрмэг хүнд толгой бөхөлздөг ч байлаа, ховлочихгүй юу.

Ямартай ч Д.Баттөрийн анхны гэргий Н.Эрдэнэтунгалаг, хүүхдүүд сэлт нь энэ бүсгүй гурван хүүхдийнхээ алинд нь илүү хошуу дэвсэх эсэх дээр эрхэм ноёнтон толгой нь эргэж суудаг гэдэг.
Их ахайтан нь группийнхээ тэргүүн дэд ерөнхийлөгч тул омогших юмгүй нөхрөө бүсгүй рүү нь илгээдэг ч юм шиг.

За мэдэхгүй ээ, мэдэхгүй яг энэ гортигтоо амьдарч байгаа хүмүүс нь хүртэл учраа олохгүй байхад хөндлөнгийн бид юугаа ч ойлгох юм.

Ямартай ч бяцхан ахайтан А.Онон дээд зэрэглэлийн хүлээн авалт арга хэмжээнд хааяа үзэгддэг. Тун дөлгөөн төрхтэй бүсгүйг харсан хүмүүс “Жигүүр грандыг бужигнуулдаг хүн гэсэн чинь ер тийм гэхээргүй юм” гэлцэх юм билээ.

А.Онон хатагтайн сүүлийн үеийн зургуудаас