Жүжигчин А.Ганчимэг “Хэцүү анги”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ”  зэрэг уран бүтээлүүдэд тоглосон дүрүүдээрээ илүүтэй үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн билээ.

Тэрээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж“ киноны гол дүрийг хамтдаа бүтээлцсэн жүжигчин Энхтүвшинтэй гэр бүл болж бяцхан гүнжтэй болсон ч хосууд хоёр тийшээ болоод багагүй  хугацааг ардаа үдэж байна. Энэ хугацаанд А.Ганчимэг охиноо өсгөн ганц бие ээжийн амьдралаар амьдарч ирсэн билээ.

Хувьсал продакшнаас өрх тусгаарласан А.Ганчимэг Д.Ганцэцэг нар  АРИМУН продакшинг байгуулж анхны уран бүтээл болох  “Халуун зүрх”  уран сайхны киног  амжилттай бүтээн дэлгэцнээ толилуулан үзэгчдийн хүртээл болгосон билээ. Үзэгчид ч  Аримун продакшны анхны  уран бүтээлийг ам булаацалдан магтан хүлээн авсан.

Тус кинонд жүжигчин А.Ганчимэг нь Фантастик продакшны найруулагч, жүжигчин Б.Тамиртай гол дүрд тоглосон юм.

Жүжигчин Б.Тамирын хувьд  өмнө нь “Маск“ продакшны жүжигчин  Э.Золзаяатай амьдралаа холбон хосууд хөөрхөн охинтой болж байсан юм.

Түүнээс хойш Б.Тамир хэд хэдэн бүсгүйчүүдтэй нэр холбогдсон ч харилцаа нь тогтвортой үргэлжилсэн нь ховор. Харин өнгөрсөн хавраас буюу Халуун зүрх киноны араас  А. Ганчимэг Б.Тамир нарыг гэр бүл болсон гэх  нилээдгүй их  нийтлэл гарсан бөгөөд  өөрсдөө ч үгүйсгээгүй нь холбоотой гэдэг нь үнэний ортой байсан. Хосууд харилцаагаа олноос нууцалж байсан бөгөөд өнөөдөр жүжигчин Б.Тамир Инстаграм хуудсандаа А.Ганчимэгтэй авхуулсан зурагаа хийж хосууд гэдгээ ил болгосон юм.