Найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгийн бүтээл ‘Хийморь’ уран сайхны кино олон улсын кино фестивальд шалгарчээ. Тодруулбал, Герман улсад 26 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ‘Oldenburg International Film Festival’  хэмээх энэхүү наадам нь дэлхийд чансаагаараа эхний тавд ордог гэдгээрээ онцлогтой.

Тэгвэл Монгол уран бүтээлчдийн ‘Хийморь’ уран сайхны кино ‘Spirit of Cinema’буюу ‘Кино урлагийн амин сүнс’ шагналыг хүртжээ.

‘Хийморь’уран сайхны кино нь Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт ‘Хүрэн морь’ найраглалаас сэдэвлэн бүтээгдсэн гэдэг. Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол, ОХУ,  БНХАУ, АНУ,  Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан байдаг.