Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд багшлахаар ирсэн гадаадын иргэнийг ЦЕГ-ын  Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид саатуулсан байна. Тодруулбал, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын ирсэн 41 настай, эрэгтэй С  гэгчийг өчигдөр өглөө /2019.09.16/ 06:45 цагийн орчим Баянзүрх дүүргээс саатуулжээ. Тэрбээр саатуулагдах үедээ биедээ хар тамхины төрлийн бодис хадгалж явжээ. Одоогоор уг үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Тухайн этгээд нь хувийн сургуульд багшлахаар ирсэн ч хичээл зааж эхлээгүй байсан аж. Тиймээс эцэг эх, сурган хүмүүжүүлэгч болон асран хамгаалагч нар хар тамхины болзошгүй эрсдлээс хүүхэд залуусыг хамгаална уу.