Монголын тэргүүн баячуудын нэг болох УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул дээдсийн хүрээнийхэн дунд “Брэнд хатагтай” гэж өргөмжлөгддөг. Дөрвөн ч хүүхдийн ээж тэрбээр цагтаа алдарт Парис Хилтонтой шоудаж, хэрээс хэтэрсэн тансаглалаараа хэн хүний эгдүүцэл, гайхлыг төрүүлж явсан. Харин өдгөө тив алгасан шоудах нь багассан ч гэлээ, гадаадын алдартай брэндийн цуглуулга болоод өндөр үнэтэй гоёл зүүсгэл, шилдэг дизайнеруудын зөвхөн өөрт нь зориулан урласан цор ганц загваруудаараа гайхуулсан хэвээр. Тиймдээ ч загварлаг хатагтайн энгийн нэг гутал л гэхэд 1450 ам.долларын үнэтэй гэнэ шүү. Брэнд мэдэхгүй хүмүүст уг гутал зүгээр л нэг “диссант” гутал бол. Загвар, брэнд мэддэг тус гутал Prada.гийн “ориг” нь аж.

Дашрамд дуулгахад, Э.Туул хадагтайд Монголд байхгүй хамгийн өндөр үнэтэй цүнхний цуглуулга байдаг. Доод тал нь 60-120 мянган ам.долларын үнэ бүхий эдгээр цүнх “Брэнд хатагтай” Э.Туулын шүүгээнд хэдэн арваараа хөглөрч байх жишээний.