Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өчигдөр /2019.09.16/ өглөө 06.45 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс биедээ хар тамхи, мансууруулах төрлийн эм, бэлдмэл авч явсан гадаадын иргэнийг саатуулсан талаар бид өнөөдөр мэдээлсэн.  Тодруулбал, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг ЗУРГААН грамм хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн түүний биеэс шээс авч, хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард аялал жуулчлалын визтэйгээр Монгол улсад ирсэн бөгөөд ‘Royal academy’-д багшилж байгаа аж.

Өөрөөр хэлбэл визний асуудлыг ‘зохицуулаад’ албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулан багшлуулах гэж байсан гэх мэдээлэл байна. Одоогоор тус иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.