​​​​Хуульч Т.Энхсайхан хэмээх нэг эмэгтэй АН-ын санхүүжилттэй, төлбөртэй жагсаал цуглаан хийж, сүүлийн үед олонд танигдаж байгаа билээ. 2016 оны УИХ-ын сонгуульд хэнд ч танигдаагүй нэгэн Төв аймагт дархан аварга А.Сүхбаттай өрсөлдөж ялагдсан бөгөөд тэрбээр 2020 оны сонгуулийн сурталчилгаа, олонд танигдах ажлаа нэлээд эртнээс хийж буй нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан жагсаалаар илрэх болсон. Ямар ч үнээр хамаагүй УИХ-ын гишүүн болох зорилготой нь Үндсэн хууль зөрчсөн мэдэгдэл ч хийх болсноос ч харагдана. Үндсэн хуулийн 16.14-т заасан “Гэм буруутай хүний ял, зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэдэг ч Ц.Нямдоржтой хийж буй мөчөөрхлөө үр хүүхэд, садан төрлийнх нь хүмүүстэй холбож, сэтгүүлчдийг нь дунд нь хавчуулж байгаа нь үүнийг илтгэж буй хэрэг.

Ийнхүү төрийн зөөлөн сэнтийд залрахаар улайран зүтгэж байгаа түүний талаар фэйсбүүкт Chimgee Chimeg гэх хаягтай хүн (https://www.facebook.com/100035709182952/posts/155622128971426/)  “2003 оноос хойш Японд ширээний хүүхэн хийж байхдаа байнгын үйлчлүүлэгч 72 настай Ишибаши Рёосүкэтэй 2008 онд танилцан, хамтран амьдарч, 2009 онд түүнтэйгээ Монголд ирсэн. Улмаар 1.2 тэрбум төгрөгөөр “Фүжи холдинг” нэртэй  банк бус санхүүгийн байгууллага байгуулан 89 хувийг нь түүнд эзэмшүүлж, үлдэх 109 сая төгрөгт ногдох 11 хувийг зээл Т.Энхсайхан өөрөө эзэмших болсон. АН-ынхны дэмжлэгээр Баянгол дүүргийн ЗДТГ-т ажилд орохдоо төрсөн эгч Т.Энхээг өөрийнхөө оронд ажиллуулсан. Банк, санхүүгийн өндөр мэргэжилтэй эгч нь “Фүжи холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах жил хүрэхгүй хугацаандаа 400 гаруй сая төгрөг завшиж, дүү Т.Энхсайхандаа зодуулж, ажилгүй болсон, орон байрыг нь заруулж байж мөнгөнийхөө ихэнхийг буцаан авсан. Түүнээс хойш тус ББСБ-даа гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьцааны 89 хувийг нь өөрөө, 11-ийг нь Японы иргэн эзэмшдэг мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн залилан мэхэлж, түүгээр зогсохгүй барилга барих зөвшөөрөл хүртэл авч байсан удаатай.

Тодруулбал, 2014 онд Хан-Уул дүүрэг дэх Нэхмэлийн шарын 10, 11, 16 дугаар байрыг шинээр барих тендерийг авсан. Ингэхдээ оршин суугчидтай гэрээ хийлгүй ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд нь гарын үсэг зурж баталгаажуулсан гэх хууль бус үйлдэл гаргасан. Тендер будлиантуулсан нь илэрсэн тухай хэвлэлээр ч гарч байв.  Барилга барьсан ямар ч туршлагагүй, Т.Энхсайхан тухайн үедээ тендерээ л авчихвал Японоос таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ирнэ. Хятадын компаниар барилгаа бариулна хэмээн ярьдаг байсан ч ажил нь хэрэгжээгүй тул тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган “Фүжи холдинг” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж байсан түүхтэй. Гэвч хотын даргаас дээгүүр жаалсаар, намын томчууддаа зүүгдсэний хүчинд өнөөх тендерийг эргүүлэн авч байсан гэдэг.

Т.Энхсайхан “Фүжи холдинг”-ийн япон хөрөнгө оруулагч Ишибаши Рёосүкэгийн мөнгөнөөс 500 саяыг хувьдаа завшсан нь аудитын шалгалтаар илрэх үед “Мөнгийг буцаан төлнө, нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлнэ гэхээр нь АН-ын даргад өгсөн. Би УИХ-ын гишүүн болонгуутаа буцаан төлнө” гэдэг байжээ” хэмээн дээрх фэйсбүүк хаягт бичсэн байх юм.

Ишибаши Рёосүкэ хамаг хөрөнгөө луйвардуулсан хэмээн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ч заргаа авч чадалгүй, ялагдсан юм билээ.

Японд ширээний үйлчлэгч хийж байсан Т.Энхсайхан бусдыг залилж, луйвардаж олсон мөнгөөрөө АН-ын дарга С.Эрдэнийн хий гэснийг хийж, УИХ-ын гишүүний сэнтийд суухын тулд юу ч хийхээс буцахгүй байгаа хэмээн дээрх хаягт бичжээ. Нээрээ л бусдын захиалгаар юу ч хийхээс буцахгүй, Үндсэн хууль зөрчиж хэн нэгний ах дүү, садан төрлийг хэрэгт гүтгэж байгаа түүнийг монголчууд бид ирэх сонгуулиар төрд оруулах ард түмэн мөн бил үү.

Т.Энхсайханы хувьд хэдэн жилийн өмнө Баянгол дүүргийн Прокурорын газрын хоёр ажилтан намайг хүчирхийлэхийг завдсан, мөнгө нэхсэн хэмээн хэвлэлээр гүтгэж явсан нэгэн гэдгийг уншигчид мэдэж байх нь зүйд нийцэх биз ээ.

Эрхэм хуульч, эдийн засагч Т.Энхсайхан бусдыг залилсан, 500 саяыг нь завшсан гэх асуудалд өөрөө тайлбар хийх биз ээ.