Монголын сэтгүүлзүйн салбарт олон жил тууштай ажиллахдаа онлайн сэтгүүлзүйг хөгжүүлж, ‘Монголын сайтын холбоо’-г үндэслэж, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Жарантайн Жаргалсайханы эмчилгээнд нь зориулж “Эко констракшн” ХХКомпанийн зүгээс 5 сая төгрөг хандивлалаа. Дөрөв дэхь засаглалынхаа үүргийг нэр төртэй биелүүлж, үндэсний бүтээн байгуулагчдыг үргэлж дэмжиж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлст цаг наргүй хөдөлмөрлөдөг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тусламж дэмжлэг шаардлагатай үед “Эко констракшн” ХХК нь үргэлж дэмжсээр ирсэн билээ.
Мөн үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, жил бүр эрүүл мэндийн салбар, Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн ажлууд өрнүүлж, нэн шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлсээр ирсэн бөгөөд 2019 оны 07 дугаар сард гэнэтийн галын аюулд өртсөн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд 10 сая төгрөгийг хандивлаж байсан юм.
Эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлж бүтээхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Ж.Жаргалсайхан маань удахгүй эдгэрч олон түмнийхээ төлөө үзгээ хурцалж үйлсээ үргэлжлүүлэх болтугай! хэмээгээд Монголын нийт бүтээн байгуулагч нартаа энэхүү хандивын аянд нэгдэхийг Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК-аас уриалж байна.