Эрүүгийн хуулинд асар олон цоорхой бий. Үүний нэг нь зам тээврийн ослын тухай заалт юм. Энийг маш энгийнээр тайлбарлан хүргэе. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл: Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол буюу /50 сая төгрөг/ тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан бол 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх нь байна. Тиймээс сүүлийн үеийн айхтар, айхтар машиныг мөргөж хохирол учруулбал дээлээ нөмөрнө гэсэн үг.

Харин та 15 сая төгрөгийн машинтай, таны машиныг яаж ч мөргөөд дахин ашиглах боломжгүй болгож, эрүүл мэндэд тань хүндэвтэр хохирол учраагүй бол ёстой л хохь гэгч нь тэр дээ. Эрүүгийн хэрэг биш болох нь. Үүгээр юуг илэрхийлэх гэсэн бэ гэвэл хууль нь өөрөө мөнгөтэй хүний талд ч юм шиг. Хэрэв та 300 саяын үнэтэй мөргөчихлөө гэж бодоход эд анги нь аймар үнэтэй учир хар гэртээ явах нь тодорхой байх. Харин ‘пүүжгээг’ маань юу ч үгүй болговол яах ч үгүй. Бас л ялгаа, зааг байгаа биз.

Энэ хуулийн заалтыг засаж залруулах боломж, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт бий. Өөрөөр хэлбэл зөвхөн тэд хууль санаачилж, өөрчлөх эрхтэй бөгөөд д хөрөнгийн хэмжээгээр биш гэмт хэрэг болох үйлдлийн том жижгээр энэхүү заалтыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг сануулж байна.