П.Анужин хоёр хүүгийнхээ эцгийг эхнэрт нь буцаажээ.

Эрүүл хоололтын багш П.Анужин хоёр охин, хоёр хүүгийн ижий болж, алдарт эхийн болзол хангаад удаагүй байна. Тэгвэл тэрбээр дэрсхэн төрүүлсэн хоёр хүүгийнхээ эцэг Э.Нандинзүрхтэй таарч тохирохгүйгээс хамтын амьдралаа дуусгаж, цэг тавьжээ.

“Минт” баарны эзэн гэдгээрээ олонд танигдсан Э.Нандинзүрх өөрийн эхнэр, хоёр хүүхдээ орхиж П.Анужинтай ил далд болзож, ирэн очин амьдрах болсон.

П.Анужин гал халуун хайрынхаа гэрч болгож хоёр жилийн зөрүүтэй Э.Нандинзүрхийн хоёр хүүг төрүүлсэн. Гэвч тэдний хайр 5хан жилийн настай байж.

Ноён Э.Нандинзүрх нэг л өглөө өөрийн хуучин гэргий н.Онон, өнчирч үлдсэн хоёр хүүхэд рүүгээ бүр мөсөн явна гэдгийг эрүүл хоололтын багш минь хэрхэн санах билээ.

П.Анужингын хувьд анхны нөхөр А.Эрдэнэбатаас үлдсэн хоёр охинтой, харин хоёр бага нь Э.Нандинзүрхийн хүүхдүүд юм.

Ямартаа ч, ирэх Эх үрсийн баяраар П.Анужин хадагтай “Алдарт эхийн 2-р одон”-гоор энгэрээ цоолох нээ.

Мөнхийн залуу П.Анужингийн сүүлийн үеийн зургуудаас