‘Hero’ Б.Баатар 3 дахь үрийн зулайгаа үнэрлэсэн мэдээлэл гараад байна. Тодруулбал, түүний хүүхдийг ‘Торгоны зам’-ын Ц.Гантөмөрийн бага охин Г.Дэлгэрмаа төрүүлсэн гэнэ шүү.
Эх сурвалжийн мэдээллээр, ‘Херо’ Баатар шинэ төрсөн үрээ өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж, бараг л ДНК-ын шинжилгээ хийлгэх нь холгүй юм болсон сурагтай. Гэвч эцэст нь төрсөн үрээ хүлээн зөвшөөрч, Г.Дэлгэрмаа авхайтай найрсаг хандах болжээ.
Энэ цаг үеийн шилдэг найруулагчийн хүүхдийг төрүүлсэн гэх Г.Дэлгэрмаа бүсгүйн хувьд ‘Шунхлай’-н босс П.Бат-эрдэнэтэй хэсэг хугацаанд амьдарч байсан нэгэн гэдгээс өөр мэдээлэл одоогоор байхгүй байна. Дашрамд дуулгахад, ‘Херо’ Б.Баатар жүжигчин Ч.Ундралаас нэг хүүтэй, түүнээс өмнөх амьдралаас бас нэг хүүтэй хөөн.