Дуучин Б.Амархүүг өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 19-20 шилжих шөнө мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь барьж саатуулжээ. Одоогоор энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх газар шалгаж байгаад бөгөөд хэргийн талаар тодруулсан боловч хэргийг шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Амархүүг хар тамхи хэрэглэх үед эхнэр О.Ариунзул хамт байсан ажээ. Одоогоор Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулж байгаа бол эхнэрийг нь цагдан хориоогүй аж.
Хар тамхи нь эрүүл мэнд, сэтгэцэд сөрөг нөлөөтэй бөгөөд хар тамхи хадгалсан, хэрэглэсэн бол гэмт хэрэгт тооцогдож, ял шийтгэл авдаг. Тиймээс болзошгүй эрсдэлээ өөрийгөө болон өрөөлийг аварч хар тамхи хэрэглэхгүй байна уу.