Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын том охин Б.Намууныг ‘Монгол Иванка’ хэмээн хочлох болсон.
Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн охин Иванка Трампаа ‘албан бус тэргүүн хадагтай’ хэмээн ард түмэндээ ойлгуулсан байдаг. Яг түүншиг манай улсын Ерөнхийлөгч охин Б.Намуунаагаа нийгэм улс төрийн зүтгэлтэй, амбицтай нэгэн болгосон гэхэд болно.
Тэгвэл ирэх сонгуулийн дуулиан уу, эсвэл үнэхээр сайхан сэтгэлийн бэлэг үү? Ерөнхийлөгчийн охин өөрийн нэрээр нэрлэсэн “Намуун” хүүхдийн сангаас 14 аймаг, зургаан дүүргийн өрхийн эмнэлгийн албан хэрэгцээнд зориулан 20 машин бэлэглэжээ. Түүний энэхүү бэлэг олон хүнийг баярлуулаад байгаа юм.
Ямартаа ч, “хүн баярлуулна гэдэг их том буян” хэмээн учир мэдэх настайчууд хэлдэг.