МУГЖ Г.Ариунбаатарт улсын заан Ч.Батзориг байр бэлэглэсэн байна. Тодруулбал, Ч.Батзориг зааны дотны найз МУГЖ П.Ганбат агсны “Ус мөрөн олон чиг” дууг тунчиг сайхан дуулж амилуулсан юм. Энэхүү дууг хэр баргын дуучин хүний зүрх сэтгэлд хүртэл дуулдаггүй гэдэг.
Харин Г.Ариунбаатар гавъяатын дуулсан хувилбар зааны сэтгэлийг нь ихээхэн хөдөлгөсөн болохоор ийнхүү “Арцат вилла” хотхонд төвхнөх байрыг нь бэлэглэжээ.
Монгол Улсын заан Ч.Батзориг, Кёкүшюзан Д.Батбаяртай хамтран нийт 8 төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ лээ. Тухайлбал, Яармагт “Ханбогд резиденс” /2000 айлын 20 хэсэг барилга, орон сууц/, “Арцат апатмент”, “Арцат вилла хотхон” гэсэн 3 байгууламжийг бүтээн байгуулж буй ажээ.