О.Ариунзул: Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь .
Би чиний талд үргэлж бат зогсоно санаж яваарай.
Удахгүй уулзья.

Өнгөрсөн шөнө буюу 19-20-нд шилжих шөнө дуучин Б.Амархүү автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригджээ. Тодруулбал, нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлж, гэрийг нь нэгжсэн байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад үнэн гэсэн мэдээлэл өгсөн байна.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид хорьж байгаа аж. Сүүлийн үед урлаг, соёлын одууд хар тамхины хэрэгт ихээр холбогдож, шийтгүүлэх болжээ.

Олны танил эрхмүүдийг өсвөр насны хүүхэд, залуус даган дууриах нь элбэг. Гэвч тэд ийн муу үлгэр дууриалал үзүүлж буй нь харамсалтай.

Харин түүний эхнэр загвар өмсөгч О.Ариунзул өөрийн сошиал хуудсаараа дамжуулан хамтдаа авхуулсан зурагнуудтайгаа ийн бичжээ.

Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь . Би чиний талд үргэлж бат зогсоно санаж яваарай. Удахгүй уулзья.