“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр тун ч богино хугацаанд олны танил болж чадсан бүжигчин М.Бямбаа угтаа бол чамгүй олон жил урлагийн тайзнаа амьдарсан нэгэн. Гэвч чуулгын бүжигчин гэдгээр бус дэлгэцийн ганцхан дүрээрээ л “од” болоод амжсан тэрбээр өсвөр насны ганц охинтой, өрх толгойлсон ээжүүдийн нэг гэгддэг.

Тэрбээр өдгөө Фижи аралд хэлний мэдлэгээ дээшүүлж байгаа. Харин хилийн дээс алхахаасаа өмнө Сүхбаатарын талбайд олны арга хэмжээнд гунхаж явахдаа манай дуранд өртсөн юм. Төрсөн байтлаа зорсон мэт бие, зурсан мэт үзэсгэлэнтэй түүний нарлаг өдрийн гоёл нэг ийм.