‘Зэрлэг цэцэгсийн хүлэмж’ киноны Яргуйн дүрээр олонд танигдсан бүжигчин М.Бямбаа хуримлахаар болжээ. Тэрээр охиноо дүүтэй болгохоор шийдэж, бие давхар болсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа зарласан байна. Түүний сүйт хархүүг н.Найдан гэдэг бөгөөд энгийн нэгэн бизнесмэн залуу байдаг аж.


М.Бямбаагийн хувьд хорь гаруйхан насандаа өөрөөсөө олон насаар ах, бүжиг дэглээч С.Төгсөөтэй дэр нэгтгэж явжээ. Гэвч үе мултарсан амраг нь түүнийг хүүхэдтэй болгоод орхисон талаар ойр тойрныхон нь шивэр авир хийлцдэг. Харин ‘Зэрлэг цэцэгсийн хүлэмж’ кинонд тоглосоныхоо дараа загвар өмсөгч Амгаланбаатартай 3 жилийн хугацаанд үерхэж буйгаа зарласан ч, төд удалгүй хоёр тийш болсон гэдгээ олноос нуугаагүй.