Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү найруулагч Б.Чингүүнийг өдгөө хүмүүс андахгүй. Бээжингийн их сургуулийн кино урлагийн академийг найруулагч мэргэжлээр дүүргэсэн энэ авьяаслаг залуу чамгүй хөрөнгөний эзэн гэгддэг ч, баярхаж аархахаас илүүтэй шаргуу хөдөлмөрлөхийг урьтал болгодог нэгэн.


Тэрээр хэдэн жилийн өмнө өөрөөсөө 12 насаар дүү цэцэг цэврүү шиг бүсгүйг дэр нэгтгэж, ихэр хүүхэдтэй болсон.
Тэгвэл тэд өнөөдөр албан ёсоор гал голомтоо бадрааж, хуримлаж байна. Тэдний хуримын гэрчээр найруулагч Ангараг, жүжигчин Ганзориг, Батзаяа, Базараа гэх мэт олны танил хүмүүс сонгогджээ.

Ямартаа ч, хадам аавын хатуу зарчим зөөлөрч, хөөрхөн бэрээ хүлээн зөвшөөрлөө. Хосуудын зургуудаас хүргэж байна.