Өчигдөр 20:10 цагийн орчим ‘ river bich resort’ амралтын газар  үед Дао Нгуен Фү гэх Вьетнам улсын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн даргыг согтуу Монгол хүн зодсон байна гэсэн мэдэээл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгахад: Вьетнам улсын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга  Дао нгуен фy нь БЗД-11-р хороо ‘river bich resort’ амралтын газраас гарч явах үед нь БГД-4 хороонд оршин суух ‘М’ /эр,41н/ нь согтуу биед нь халдаж танхайрчээ.

Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд гэмтлийн зэрэг зэргийг тогтоосны дараа эрүүгийн хэрэг үүсгэх аж. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.