Дэлхий нийтээр аймшигт тахал мэт тарж хүн болгоны сэтгэлийг зовоож буй Цагаан тахал буюу хар тамхины эсрэг сэтгүүлч Б.Төрмөнх  ‘Бүсгүй’ цуврал зохиомж  бичиж эхэлсэн байна. Уг цувралын эхний хэсгийг хүргэж байна. 

Хүйтэн ѳрѳѳнд дагжин чичрэн суусан Зулаа дотуур хувцастайгаа бас сэмэрсэн нимгэн даавуу нѳмѳрѳн сууж байв. Гэрэл ѳчүүхэн тусах жижигхэн цонхноос хаврын хүйтэн салхи хоосон ѳрѳѳг дүүргэнэ. Хамаг бие нь сулбайж маш их ядарч хоёр нүдийг нь тойроод хѳхѳрч уруул нь хагарч зүүн гараар нь дүүрэн тарианаас үлдсэн сорви жижигхэн хѳхрѳлт үүсгэн харагдана. Цоожтой хаалгыг түмэн удаа нүдэж орилсон ч хэн ч үл сонссон болохоор хоолой нь бас сѳѳжээ. Хаврын хүйтэн үлээх салхи нь түүнд бараг хань болж буй мэт. Уйлъя гэвч нулимс нь ширгэсэн үү бүү мэд хоосон ихэр татна. Зулаа МУБИС-ийн тѳгсѳх курсийн оюутан. Бас хэрэндээ л баян айлын охин. Гэхдээ тэр даруухан бас хүнд их тусархуу сайхан сэтгэлтэй охин. Тэрбээр саяхан 21нас хүрч найз нѳхдийн хамт Тѳрсѳн ѳдрѳѳ тэмдэглэхээр догдолж баяр хѳѳртэй явсан ѳдрѳѳс хойш 2сар болжээ. Хайртай гэр бүл найз нѳхдѳѳ тэр маш их санаж шаналж байв. Умгархан ѳрѳѳнд яаж яваад орж ирээд бас хэрхэн шаналж хэцүү байгааг тѳсѳѳлхѳд ч бэрх. Ѳдѳрт түүнд 2-3удаа хар тамхи гэгчийг судсанд нь хатгаж мансууруулан дараа нь хаа нэгтээ аваачиж орноос ѳѳр зүйлгүй ѳрѳѳнд оруулж бусдад биеийг нь худалддаг байв. Маш их доромжлол амсаж уйлж бас маш их ѳвдѳлтийг энэ биеэрээ мэдэрч амсч байлаа. Гагцхүү тэр мансууруулсан зүйл нь тэрхэн зуур аливаа зүйлсийг мартагнуулна. Ѳнѳѳдѳр яах бол одоо хэзээ ирээд авч яваад ахиад тэр аймшигт яргаллыг амсуулах бол гэж бодно. Түүний бие нуруун дээр зүссэн хазсан маажсан ташуурын гэх мэт элдэв сорив нуруугаар нь их.
Хаалга гяхтнах дуугарах чимээ гарахад Зулаа цочин хойш суугаастай чигээрээ ухрав. Гаднаас нүүрээ халхлан алчуур зүүсэн хоёр халзан толгойтой залуу орж ирэн нэг нь түүний гарнаас барьж нѳгѳѳ нь түүнийг тариураар тариад холдон хэсэг ажив. Зулаагийн нүд сүүмийн мансуурч эхлэх үед хоёр залуу авч гаран нэгэн ѳрѳѳ лүү авч явах үед хэн нэгэн бүсгүйн ‘Авраарай’ гэх дуу сонсогдлоо. Бага сага ухаан орж гарч байсан Зулаа энд  хоёр сар хоригдохдоо анх удаа эмэгтэй хүний тэр дундаа Монгол хүний дуу ийнхүү сонсжээ. Тэрбээр
– Надаас ѳѳр хүн энд байгаа гэдэг чинь ямар сайн хэрэг вэ? Ѳдѳр болгон хэл ус нь ойлгогдохгүй хүмүүсийг элдэв яриа дүнгэн данган сонсч байсаар байгаад бүр сонин болсон байсан юмсан хэмээн тэрхэн зуур бодов. Нѳгѳѳ л нэг орноос ѳѳр зүйлгүй аймшигт ѳрѳѳ лүү оруулж орон дээр хэвтүүлчхээд гарч явлаа. Тѳд удалгүй сахал үс болсон бүдүүн шар царайтай гадаад хүн ирж ирэн ХаХаХа гэж инээн ямар нэг зүйл хэлэх шиг болоод хаалгыг хаан Зулаагийн ор луу очлоо….
/…үргэлжлэл бий/
2019.09.24.
Б.Тѳрмѳнх